Тамирчин сонгон шалгаруулах журам

Та энд дарж журмаа татаж авна уу.



Дасгалжуулагч сонгон шалгаруулах журам

Та энд дарж журмаа татаж авна уу.

Танилцуулга

Монголын Диф Спортын Хороо нь Монголын Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Спортын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, тэдгээрийг гадаад, дотоодод төлөөлөх, диф спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулах, диф спортын шигшээ баг бүрдүүлэн гадаад, дотоодын тэмцээнд оролцуулах зэрэг удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 10-р сарын 25-нд байгуулагдсан болно. Эдүгээ Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн оюуны спортын холбоо, Монголын дүлий иргэдийн хөлбөмбөгийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбоо, ширээний теннисийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, хөнгөн атлетикийн холбоо, волейболын холбоо, "Сурдо" биеийн тамир, спортын холбоо, буудлагын "Мэргэн холбоо" гэсэн спортын 10-н холбоо, олон зуун сонсголгүй тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Диф спортын гол байгууллага болж төлөвшиж байна.

2015 оны Өвлийн Дифлимп, Ханты-Мансийск, Орос

2013 онд Болгар улсын Софи хотноо болсон зуны Дифлимпэд оролцсоны дараа Монголын Диф Спортын Хорооны удирдах зөвлөл хуралдаж, өвлийн Дифлимпэд оролцож байх нь зүйтэй хэмээн “Өвлийн Дифлимп” хөтөлбөрийг 2013 онд баталсан болно. Улмаар жилийн дараа хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулан хөтөлбөрийн нэрийг “Ханты-Мансийск -2015” болгон өөрчилж, биелэлтийг сайтар ханган ажиллаж ирсэн юм. Энэ хөтөлбөр төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгжиж Монгол улсаас анх удаа өвлийн XVIII Дифлимпэд 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. МДСХ-ны ерөнхийлөгч Ж.Энхбаяр Монголын багийг ахалж, дасгалжуулагч ОУХМ Н.Сандагдорж багшийн удирдлага дор спортын мастер Б.Ганпүрэв гүйлтийн цанын төрлөөр гурван зайд уралдав.



Өвлийн дифлимпт анх удаа оролцох гэж байна

Удирдах зөвлөл

Ерөнхийлөгч Ж.Энхбаяр
Дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо
Гишүүн Ц.Пүрэвдоо
Гишүүн Б.Даваа
Гишүүн Д.Баярмаа
Гишүүн Д.Баасандорж
Гишүүн Ч.Баттогтох

Гишүүнчлэл/Гишүүнчлэлийн зэрэглэлүүд, мөн хэрхэн гишүүнээр элсэх/

Монголын диф спортын хорооны дүрмийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээн татвар төлдөг этгээдийг гишүүн гэнэ.

Гишүүн нь 3 төрөл байна:
-байгууллага
-иргэн
-дэмжигч

Гишүүнээр элсэх хүсэлтээ бичгээр болон өөрийн биеэр тавьж болох бөгөөд холбогдох татвар хураамжаа төлж, гишүүний үнэмлэхээ авснаар хорооны шугамаар олон улсын болон дотоодын тэмцээнд оролцох эрх нээгдэнэ. Мөн гишүүд нь хорооноос зохион байгуулж байгаа сургалт, семинарт хамрагдах, спортын мэдээ материалыг хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй авах зэрэг давуу эрх эдэлнэ.

Энэ оны 7-р сарын 26-наас 8-р сарын 4-ний өдрүүдэд Болгарын Софи хотноо Зуны Дифлимпийн ХХII наадам болно.

Энэ оны 7-р сарын 26-наас 8-р сарын 4-ний өдрүүдэд Болгарын Софи хотноо Зуны Дифлимпийн ХХII наадам болно. Монгол улсаас чөлөөт, жудо, сонгомол бөх, буудлага, ширээний теннис, боулинг, хөнгөн атлетикийн төрлөөр оролцохоор урьчдилсан байдлаар мэдү...Дэлгэрэнгүй