Зуны XXIII Дифлимпийн наадамд оролцох монголын багийн төлөөлөл БНТУ-ын элчин сайд Ахмет Язалтай уулзлаа

Зуны XXIII Дифлимпийн наадамд оролцох монголын багийн төлөөлөл БНТУ-ын элчин сайд Ахмет Язалтай уулзаж Дифлимпийн наадмын бэлтгэл, цаашид хамтран ажиллах боломжийн талаар уулзаж ярилцлаа. Хорооны ерөнхийлөгч элчин сайдад хүлээн авч уулзаж байгаад талархалаа илэрхийлж Дифлимпийн наадамд оролцох монголын багийн бүрэлдэхүүн, оролцох төрөл, тамирчдын бэлтгэл сургуулилт, хорооны ажил үйлсийн талаар танилцууллаа. Элчин сайд манай багт өндөр амжилт хүсч, тэмцээнд оролцоход нь дэмжиж туслахаа илэрхийлэн наадмаас буцаж ирэхэд нь амжилтыг нь хамтдаа тэмдэглэхээ амлалаа. Мөн төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх эхний алхам нь энэ уулзалт болж байгааг онцлон тэмдэглэсэн.

May 30, 2017, 5 a.m.