МОНГОЛЫН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3-Р ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

• Уламжлал болж байгаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээн нь “Ази тивийн аварга шалгаруулах Диф шатрын” тэмцээнд оролцох шатарчдыг шалгаруулах гол зорилготой.
• Тэмцээн сонсголгүй иргэдийн дунд нээлттэй хэлбэрээр явагдана.
• Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбооны дүрэм, Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

• Тэмцээн 2015 оны 06-р сарын 27-ны өдөр 10:00 цагаас Нийслэлийн Налайх дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн байранд болно.
• Бүртгэлийг 2015 оны 06 сарын 24-25-ны өдрүүдэд “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв дээр” явуулна. Энэ хугацаанаас хойш болон тэмцээн дээр нэмж хүн бүртгэхгүй, шууд тэмцээнийг эхлүүлнэ
• Бүртгэлийн хураамж 10,000 төг.

ГУРАВ. ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

• Тэмцээн швейцарь системээр явагдах ба өргийг тоог оролцогчдын тооноос хамааран зохион байгуулагчид тогтооно.
• Оролцогчийн тооноос хамааран тэмцээний хэлбэрийг тойргийн системээр өөрчлөн зохион байгуулж болно
• Тэмцээний цагийн хяналт талдаа 60 минут байна.
• 10 минут хоцорсон хүнийг шууд хожигдсонд тооцно.
• Тэмцээний зааланд хоорондоо ярих, дуу чимээ гаргахыг хатуу хориглоно.
• Тэмцээн явагдаж байгаа зааланд байгаа хүмүүс гар утсаа салгасан байх ёстой.

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
Тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Эрэгтэй эхний дөрвөн байр, эмэгтэй эхний хоёр байрт шалгарсан шатарчид 2015 оны 8-р сарын 8-наас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Холбоо барих утас: 99300044: 95751525

June 11, 2015, 11:29 a.m.

Зургийн сан орж үзэх